Төгс чанар (Excellence)
Брэнд нэг бүрийг төлөөлөхдөө дэлхийн стандартад нийцүүлж, деталь бүрт онцгой анхаарал хандуулна.
“Бишрэлт Интернэйшнл” ХХК бол дэлхийн нэр хүндтэй тансаг зэрэглэлийн болон премиум брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчдэд хүргэдэг гүүр билээ юм.

1997 оноос хойш чанар, стандартыг баримталж, Монголын тансаг зэрэглэлийн салбарт жишиг тогтоон ажиллаж байна.
“Бишрэлт Интернэйшнл” ХХК нь үнэртэн, арьс арчилгаа, нүүр будаг, загварын чиглэлийн олон улсын тансаг болон премиум брэндүүдийг Монгол Улсад албан ёсоор импортлон түгээдэг.
Бид 1997 оноос хойш дэлхийн тэргүүлэх гоо сайхны групп, загварын орднуудтай урт хугацааны түншлэлээ хадгалан ажиллаж, цаашид ч өргөжин тэлсээр байна. Чингэхдээ өөрсдийн төлөөлдөг дэлхийн брэндүүдийн стандарт, философи, дүр төрхийг аливаа өөрчлөлтгүйгээр эх орондоо нутагшуулж, монгол хэрэглэгчдэдээ хүргэх эрхэм зорилготой билээ.
Монголын тансаг зэрэглэлийн салбарын ирээдүйг бүтээнэ.
Дэлхийд тэргүүлэгч брэндүүдийг өсөн нэмэгдэж буй дотоодын хэрэглэгчдийн зах зээлтэй холбож, Монголын тансаг зэрэглэлийн салбарын ирээдүйн хөгжлийг тодорхойлно.

Дэлхийн шилдгүүдийг Монголд
Бид дэлхийн өндөр зэрэглэлийн загвар, үнэртэн, гоо сайхан, арьс арчилгааны шилдэг брэндүүдийг Монголын зах зээлд нутагшуулан хөгжүүлэхийг зорин ажилладаг.

Бидний үйл ажиллагааны суурь зарчим бол Төгс чанар, Шударга байдал, Түншлэл болон Инноваци юм. Бид үйл ажиллагааныхаа анхдагч цэгээс төгсгөл хүртэл хэрэглэгч болон хамтрагч брэндүүдээ сэтгэл хангалуун, эерэг туршлагааар дүүрэн байлгахын тулд эдгээр үнэт зүйлийг чандлан баримталдаг.
Брэнд нэг бүрийг төлөөлөхдөө дэлхийн стандартад нийцүүлж, деталь бүрт онцгой анхаарал хандуулна.
Албан ёсны дистрибьюторийн эрх, бодит үнийн бодлого болон 100% баталгаат бүтээгдэхүүнийг амлана.
Дэлхийн брэндүүд болон эрхэм хэрэглэгчидтэйгээ урт хугацааны, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг бүтээнэ.
Шинэлэг арга барил, дижитал технологийн шийдлүүдийг брэндийн соёлд тасралтгүй нэвтрүүлнэ.








1997 оноос эхтэй 30 гаруй жилийн хугацаанд бид дэлхийн шилдэг брэндүүдтэй үнэ цэнтэй түншлэлийг бэхжүүлж, Монголын тансаг зэрэглэлийн худалдааны салбарын хөгжлийг түүчээлэн тодорхойлж байна.

Revlon брэндийг анх албан ёсоор Монголд оруулж ирсэн.

Interparfums группийн түншлэл.

Euroitalia группийн түншлэл.

Shiseido группийн түншлэл.

Montblanc загварын ордны түншлэл.

PUIG группийн түншлэл.

Dolce & Gabbana группийн түншлэл.

L'Oréal группийн түншлэл.

Lacoste загварын ордны түншлэл.

GANT загварын ордны түншлэл.

Estée Lauder групп болон Ferragamo загварын ордны түншлэл.

Clarins группийн түншлэл.

Interparfums Inc. компанийн түншлэл.