Үндсэн агуулга руу очих

Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлого нь www.bishreltbeauty.mn цахим худалдааны вэбсайтаар үйлчлүүлж буй хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.

1. Ерөнхий зүйл

1.1. "Бишрэлт Бьюти" нь хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийн нууцлалыг чандлан хамгаалахыг эрхэмлэх бөгөөд Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу энэхүү бодлогыг мөрдөнө.

1.2. Хэрэглэгч Та вэбсайтад бүртгүүлэх эсвэл захиалга хийснээр энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Цуглуулах мэдээлэл

Бид үйлчилгээ үзүүлэх явцад дараах мэдээллийг цуглуулна:

Хувийн мэдээлэл: Овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, хүргэлтийн хаяг.

Захиалгын мэдээлэл: Худалдан авсан бараа, захиалгын түүх, буцаалт болон солилтын хүсэлт.

Төлбөрийн мэдээлэл: Төлбөрийн гүйлгээний дүн, огноо, төлөв. Төлбөрийг QPay болон банкны системээр дамжуулан хийх тул картын дугаар, нууц үг зэрэг мэдээллийг манай систем хадгалахгүй.

Техникийн мэдээлэл: IP хаяг, төхөөрөмж, хөтчийн төрөл, күүки (cookies).

3. Мэдээллийг ашиглах зорилго

Цуглуулсан мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана:

  • Захиалгыг баталгаажуулах, бараа бүтээгдэхүүнийг заасан хаягаар хүргэх.
  • Төлбөр тооцоо хийх, буцаалт болон солилтын хүсэлтийг шийдвэрлэх.
  • Бүртгэлд нэвтрэх үед утасны дугаарыг баталгаажуулах.
  • Захиалгын явцын талаар мэдэгдэл илгээх.
  • Вэбсайтын ажиллагаа болон үйлчилгээгээ сайжруулах.
  • Хэрэглэгчийн зөвшөөрсөн тохиолдолд шинэ бүтээгдэхүүн, урамшуулал, хөнгөлөлтийн мэдээлэл хүргэх.

4. Мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлэх

4.1. Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, зөвшөөрөлгүй задруулахгүй.

4.2. Дараах тохиолдолд мэдээллийг зөвхөн шаардлагатай хэмжээнд шилжүүлнэ:

  • Захиалга хүргэх зорилгоор хүргэлтийн түнш байгууллагад.
  • Төлбөр гүйцэтгэх зорилгоор төлбөрийн систем болон банкинд.
  • Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагын шаардлагаар.

5. Күүки (Cookies)

Сагсанд нэмсэн бараа болон нэвтрэлтийг хадгалах, вэбсайтын ашиглалтыг шинжлэх зорилгоор күүки ашиглана. Хэрэглэгч хөтчийнхөө тохиргоогоор күүкиг хязгаарлаж болох бөгөөд энэ тохиолдолд вэбсайтын зарим үйлдэл хэвийн ажиллахгүй байж болно.

6. Мэдээллийн аюулгүй байдал ба хадгалалт

6.1. Хэрэглэгчийн мэдээллийг шифрлэсэн холболтоор (HTTPS) дамжуулж, зөвхөн эрх бүхий ажилтан хандах боломжтой орчинд хадгална.

6.2. Мэдээллийг ашиглах зорилго хэрэгжиж дууссан эсвэл хуульд заасан хадгалах хугацаа дууссан тохиолдолд устгана.

7. Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч дараах эрхтэй:

  • Өөрийн мэдээлэлтэй танилцах, засварлуулах, шинэчлэх.
  • Бүртгэл болон хувийн мэдээллээ устгуулах хүсэлт гаргах.
  • Маркетингийн мэдэгдэл хүлээн авахаас хүссэн үедээ татгалзах.