- Нүүр
- Үйлчилгээний нөхцөл
Үйлчилгээний нөхцөл
1. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү нөхцөлийн зорилго нь "Бишрэлт Бьюти" (цаашид "Вэбсайт" гэх) -ийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авах, үйлчилгээ авах явцад үүсэх харилцааг зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.
1.2. Хэрэглэгч Та www.bishreltbeauty.mn вэбсайтаар зочилж, бүртгэл үүсгэснээр эсвэл захиалга хийснээр энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөхөөр баталгаажуулж буй хэрэг юм.
1.3. "Бишрэлт Бьюти" нь энэхүү үйлчилгээний нөхцөлд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн нөхцөл нь вэбсайтад байршуулсан үеэс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
2. Хэрэглэгчийн бүртгэл ба хувийн мэдээллийн нууцлал
2.1. Хэрэглэгч вэбсайтад бүртгүүлэхдээ өөрийн үнэн зөв, бодит мэдээллийг (Овог нэр, холбоо барих утасны дугаар, цахим шуудан, хүргэлтийн хаяг гэх мэт) оруулах үүрэгтэй.
2.2. Хэрэглэгчийн бүртгэлийн нэр, нууц үгийн нууцлалыг хадгалах нь хэрэглэгч өөрөө хариуцна. Тухайн эрхээр хийгдсэн аливаа захиалга, үйлялдэл бүрийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2.3. "Бишрэлт Бьюти" нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу чандлан хамгаалж, гуравдагч этгээдэд хууль бусаар задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
3. Захиалга хийх болон баталгаажуулах
3.1. Хэрэглэгч вэбсайтаас хүссэн бараа бүтээгдэхүүнээ сонгон сагсанд хийж, хүргэлтийн мэдээллээ үнэн зөв бөглөн төлбөр төлөх нөхцөлийг хангаснаар захиалга хийгдэнэ.
3.2. Захиалга амжилттай хийгдэж, төлбөр баталгаажсаны дараа системээс бүртгүүлсэн утсанд мессэж эсвэл системээр дамжуулан захиалгын мэдээлэл хүргэнэ.
3.3. Барааны үлдэгдэл хүрэлцэхгүй байх, үнийн алдаа гарсан болон бусад давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тохиолдолд "Бишрэлт Бьюти" нь захиалгыг цуцлах эрхтэй ба энэ тухай хэрэглэгчдэд яаралтай мэдэгдэж, төлбөрийг бүрэн буцаан олгоно.
4. Төлбөр тооцоо
4.1. Бараа бүтээгдэхүүний үнэ нь НӨАТ шингэсэн Монгол төгрөгөөр /₮/ илэрхийлэгдэнэ.
4.2. Хэрэглэгч төлбөр тооцоог вэбсайтад санал болгосон төлбөрийн хэрэгслүүд (Бүх төрлийн банкны карт, цахим хэтэвч, QR код гэх мэт) ашиглан бүрэн төлж барагдуулна.
4.3. Захиалгын төлбөр бүрэн хийгдсэнээр захиалга албан ёсоор баталгаажиж, хүргэлтийн шатанд шилжинэ.
5. Хүргэлтийн нөхцөл
5.1. **Улаанбаатар хот доторх хүргэлт:** Захиалга баталгаажсанаас хойш ажлын 1-3 хоногт багтаан заасан хаягаар хүргэнэ. (Хүргэлтийн бүс болон үнийн тариф тухайн үеийн нөхцөлөөр зохицуулагдана).
5.2. **Орон нутгийн хүргэлт:** Орон нутгийн захиалгыг Монгол шуудан болон хамтран ажиллах хүргэлтийн компаниудаар дамжуулан 3-7 хоногийн хугацаанд хүргэнэ.
5.3. Хэрэглэгч хүргэлтийн хаяг, утасны дугаараа алдаагүй оруулах үүрэгтэй бөгөөд буруу мэдээлэл өгснөөс үүдэн гарсан алдагдал, саатал болон дахин хүргэлтийн төлбөрийг хэрэглэгч өөрөө хариуцна.
6. Захиалга цуцлах, сольж буцаах нөхцөл
6.1. Захиалга хүргэлтэд гарахаас өмнө хэрэглэгч захиалгыг цуцлах хүсэлт гаргах боломжтой.
6.2. Гоо сайхны бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарттай холбоотойгоор бүтээгдэхүүн үйлдвэрийн гэмтэлтэй байсан, эсвэл захиалсан бараа бодит байдал дээр зөрүүтэй (өөр бараа очсон) тохиолдолд хүлээн авснаас хойш **48 цагийн дотор** солих болон буцаах хүсэлт гаргаж болно.
6.3. Буцаах болон солих бараа нь анхны сав баглаа боодол, бүрэн бүтэн байдлаа алдаагүй, хэрэглэгдээгүй байх шаардлагатай. (Битүүмжлэл нь эвдэрсэн, хэрэглэсэн бүтээгдэхүүнийг буцаах боломжгүйг анхаарна уу).
7. Холбоо барих
Үйлчилгээний нөхцөл болон бараа бүтээгдэхүүн захиалгатай холбоотой асууж тодруулах зүйл байвал манай албан ёсны сувгуудаар холбогдоно уу:
Утас: 7012-8977
Имэйл хаяг:info@bishreltbeauty.mn
Хаяг: Улаанбаатар хот, Монгол Улс