Киноны дүрүүд ба Үнэртэн
Хэрэв киноны алдартай дүрүүд бодит байсан бол ямар үнэртэн сонгох байсан бол гэж бодож үзсэн үү? Энэхүү сонирхолтой асуултад бид дараах байдлаар хариуллаа.
Tushig

Жо Марч, Little Women
Issey Miyake- гийн L’eau d’issey Pure үнэртэнд орсон модлог болон чихэрлэг ноот нь ‘Little Women’ зохиолын Жо Марчийн хүчирхэг бөгөөд уран мэдрэмжтэй шинж чанартай төгс зохицно.

Себастьян Уайлдер, La La Land
Issey Miyake-гийн Wood & Wood бол цаг хугацааны эрхэнд хуучрахгүй классик байдлыг илэрхийлдэг. Энэ нь La La Land-ын Себастиан Уайлдерын бүх л амьдрал болсон жазз хөгжимтэй нийцэж байгаа юм.

Элио Перлмэн, Call Me by Your Name
Сэтгэл зүйгээрээ гүн гүнзгий холбоо үүсгэхийг чухалчилдаг “Сall me by your name”-ын Элио Перлманын зан чанар цэнгэг ус, лаванданы үнэртэй Solar Lavender-тай уялдана.

Чихиро Огино, Spirited Away
Spirited away бүтээлийн Чихиро Огино бол байгальтай гүн холбоотой, дасан зохицох чадвартай, зоримог нэгэн. Түүний зан чанарыг үнэрээр илэрхийл гэвэл A Drop d’issey-ыг нэрлэхгүй байхын аргагүй.



