Үндсэн агуулга руу очих

Ирээдүй бол Ultimune

Гоо сайхны салбар амсхийх завдалгүй асар хурдтай хөгжиж байна. Үүний хэрээр “10 хоногт 10 насаар залууж!” гэх мэт дэгсдүүлсэн маркетингийн мэдэгдлүүд чанартай судалгаа, чансаатай инновацыг давж байна уу гэхээс лав дутахгүй. Хэрэглэгчдийг гэхдээ дутуу үнэлэх аргагүй юм. Нэг туршиж, хоёр хэрэглээд үр дүнгүй бол худалдан авалт ч үгүй. Тиймээс цаг хугацааны шалгуурыг давсан, итгэл дээр суурилсан брэндүүд үнэнч хэрэглэгчдээ бий болгодог нь хууль билээ. Тэгж чадсан брэндүүдийн нэг бол яахын аргагүй Shiseido. Тэд 1872 оноос хойш шинжлэх ухаан, инновацаар “овоглож”, салбартаа анхдагч, түүчээлэгч, манлайлагч болж ирсэн. Үүнийг батлах тод жишээ бол Ultimune буюу хүмүүсийн хэлдгээр алдарт “улаан серум” юм.

Ирээдүй бол Ultimune

Ultimune-ы ид шид нь хөгшрөлтийн үйл явцыг өнгөц бус, үндсэн механизмаар нь удаашруулдагт оршдог. Үүнийг ойлгуулахын тулд юун түрүүнд “санах ойт Т-эс” гэж юу болох талаар тайлбарлая. Энэ бол хөгширсөн эсүүдийг олж онилоод, устгах чадвартай “мэргэн буучид” юм. Харамсалтай нь нас ахихын хэрээр “Т-эсийн” тоо ширхэг болон үйл ажиллагаа нь аажмаар буурч хөгшрөлтийн шинж тэмдгүүд эрчимтэй үүсэж эхэлдэг. Тэгвэл Ultimune серум нь тэдгээр “мэргэн бууч” эсүүдийн үйл ажиллагааг дэмжиж, арьсны өөрийн хамгаалах чадвар болох дархлааг сэргээдэг бөгөөд энэ судалгаа нийт гурван арваны турш үргэлжилсэн байна.

Арьс арчилгааны талбарт нээлт болж чадсан Ultimune серумийн үр дүнг биеэр мэдэрсэн үнэнч хэрэглэгчид сая саяар хэмжигдэх бөгөөд тэдгээрийн нэг нь алдарт Lisa. Түүнд энэ бүтээгдэхүүний хөгшрөлтийг зогсоох гэж биш, харин арьсыг дотроос нь бэхжүүлж, урт хугацаанд эрүүл, тэнцвэртэй хадгалахаар бүтээгдсэн нь хамгийн их таалагддаг. Тиймээс ч “Хамтран ажиллах санал ирэхэд би шууд зөвшөөрсөн” хэмээн ярицлагадаа онцолсон байдаг. Lisa-гийн үзлээр залуу харагдах хүсэлдээ хөтлөгдөн яарах нь түр зуурын үр дүн дагуулах магадлалтай бөгөөд өөрийн гоо сайхныг удаан хугацаанд ухаалгаар хадгалахыг Ultimune-тай хамт уриалж байна. “Slow ageing” бол шинэ тренд биш, харин шинэ стандарт билээ.

Lisa-гийн эрүүл арьсны 3 дүрэм

  • Ultimune өдөр бүр
  • Нимбэгтэй бүлээн ус
  • Алхалт

Холбоотой нийтлэл

Бүх нийтлэл

Зун дууссан ч Light Blue үлдэнэ

Зарим үнэртэн нэг өдрийн хувцастай зохицдог бол зарим нь бүтэн улирлын дурсамжийг өөртөө хадгалдаг. Dolce & Gabbana-ийн Light Blue биднийг Капригийн наранд дахин аваачихыг хүсжээ.

Devotion: Зүрхэнд ойр гурван өөр өнгө

Ванильтай үнэр бүр ижилхэн амтлаг байдаггүй. Dolce & Gabbana-ийн Devotion цуврал нэг санааг гурван өөр өнгөөр өгүүлж, өөрт ойр хувилбараа олох сонирхолтой сонголт санал болгодог.