Үндсэн агуулга руу очих

Та бусдад төрүүлэх анхны сэтгэгдлээ удирдах боломжтой!

Нүдэнд харагдаж, гарт баригддаггүй ч эргэн тойрны хүмүүст төрүүлэх сэтгэгдлийг бүтээж, өөрчилж, удирдаж чаддаг зүйл бол ҮНЭР билээ. Ямар үнэртэн түрхсэнээс шалтгаалж халдашгүй, хүчтэй, нээлттэй, эерэг зэрэг төрөл бүрийн мэдрэмжийг бусдад үүсгэх боломжтой.

Tushig

Та бусдад төрүүлэх анхны сэтгэгдлээ удирдах боломжтой!

Хэрэв та халдашгүй анхны сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл дараах үнэртэнг сонгохыг зөвлөе.

Эрчүүдэд - Ferragamo Sublime Leather EDP

  • Энэхүү сүрчиг нь халуун ногоотой, жимслэг үнэрээр эхлэх ч хэсэг хугацааны дараа арьс болон модны гүн гүнзгий үнэр ялгардаг. Халдашгүй, хүчирхэг сэтгэгдлийг төрүүлж чадна.

Эмэгтэйчүүдэд - Ferragamo Fiamma

  • Fiamma-гийн суурь ноотыг amber буюу хув бүрдүүлдэг. Энэ нь тус үнэртний үндсэн аккорд бөгөөд ойртохыг хүссэн ч хүрч чадамгүй мэдрэмжийг бусдад төрүүлнэ.

Харин эргэн тойрондоо эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл цитрусын аккорд давамгайлдаг сэнгэнэсэн үнэртэн сонговол тохиромжтой. Жишээ нь, эрчүүдэд Ferragamo EDT, харин эмэгтэйчүүдэд Signorina Romantica-г туршиж үзэхийг зөвлөе.

Эцэст нь бид танд хүчирхэг байдлыг түгээж чадах 2 үнэртэнг санал болгож байна. Эрчүүдэд Ferragamo Red Leather EDP, харин эмэгтэйчүүдэд Signorina Ribelle EDP. Эдгээр үнэртэнд багтсан арьс, ваниль, модны ноот нь шийдэмгий, зоригтой сэтгэгдлийг төрүүлж эргэн тойрны тань анхаарлыг гарцаагүй татаж чадна.

Холбоотой нийтлэл

Бүх нийтлэл

Серум, тос хоёрын дундах ойлголцол

Тавиур дүүрэн бүтээгдэхүүнтэй мөртлөө алийг нь хэзээ хэрэглэхээ эргэлзэж байна уу? Lancôme-ийн тайлбараас серум, чийгшүүлэгч тос хоёрын үүргийг ойлговол өдөр тутмын арчилгаа арай цэгцтэй болно.

Харцандаа зориулах нэг минут

Өглөөний толины өмнө бид нүднийхээ доорх хэсэгт хамгийн түрүүнд анхаарах нь бий. Lancôme-ийн нүд орчмын арчилгаа тэр анхаарлыг бүтээгдэхүүний бүтэц, түрхэх мэдрэмжтэй холбож өгдөг.